Нүүр » Үйлчилгээ » CAFFE BENE

CAFE BENE

Кофены жимсгэний амт, үнэрийг таньд мэдрүүлнэ...


CAFFE BENE

Дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай кофе шопын сүлжээ Caffe Bene нь Бодь цамхагт 2015 оны 02-р сарын 11-ний өдөр нээгдсэн билээ. Солонгос, Америк, Хятадад хамгийн олон салбартай Caffe Bene нь интерьер дизайн, засал чимэглэл, уур амьсгалаараа урлаг, философийн төв болсон хуучны Европын кофе шопт очсон мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ алдартай. Нийт 100 гаруй төрлийн амтат бүтээгдэхүүнийг санал болгодог төдийгүй улирал бүр онцлох шинэ бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчиддээ бэлэг барьдгаараа онцлогтой. Ажил хэргийн уулзалт хийнгээ амтат кофе, амттан дессертийн сонголт хийх боломжийг танд Бодь цамхаг дахь Caffe Bene олгож байна.