Нүүр » Үйлчилгээ » БОГД БАНК

БОГД БАНК

“Харилцагч, түншүүдтэйгээ нээлттэй, ил тод  бизнесийн шинэ давалгааг санхүүжүүлнэ


2014 оны 12 сард Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө Монголбанкнаас авсан Богд банкны төв оффис Бодь цамхагт байрлаж байна. 
“Харилцагч, түншүүдтэйгээ нээлттэй, ил тод харилцааг өргөжүүлж, бизнесийн шинэ давалгааг санхүүжүүлэх” эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа Богд банк эхний үйлчилгээний заалаа Бодь цамхагийн 1-р давхарт нээгээд байгааг дуулгахад таатай байна. 
Тус банк нь өндөр нууцлал бүхий харилцагчийн үйлчилгээ, хамгийн орчин үеийн технологийн шийдэлд тулгуурласан цахим бүтээгдэхүүн, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийг хослуулсан Хувийн банк, Байгууллагын банк, Хөрөнгө оруулалтын банк, Хөрөнгийн удирдлагын үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна. Богд банкны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bogdbank.com цахим хуудсанд хандан авна уу.