Нүүр » Үйлчилгээ » ЛУВСАНВАНДАН АРТ ГАЛЛЕРЕЙ

ЛУВСАНВАНДАН АРТ ГАЛЛЕРЕЙ

МУЭ-ийн шагналт зураачдаас бүрдсэн шилдэг уран бүтээл


“Уран зургийг харах нь яруу найраг”  

         Олон улсын стандартад барилга байгууламж барихад барилгын өртгийн нэг хувийг урлагийн бүтээлд зарцуулахаар тооцоолж төсөвтөө суулгадаг. Ингэснээр ажилчид, түнш байгууллагууддаа завгүй амьдралын завсраар ч урлагийн таашаалыг мэдэрч оюуны алжаалаа тайлах бололцоог бүрдүүлж өгдөг байна.         

         Иймээс Бодь цамхагийг зорьсон зочид гийчдийн оюуны алжаалыг тайлах зорилгоор С.Лувсанвандан арт галерейн шилмэл үзмэрүүдийг давхар бүрт байршуулсан нь цамхагийн бас нэгэн онцлог юм. “С.Лувсанвандан” арт галерей нь урлаг уран сайхны үр нөлөө, ач холбогдлыг нийгэмд таниулан сурталчлах, ховор нандин урлагийн биет соёлын өв дурсгалыг арвилан хамгаалж, Монголын дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан залуу уран бүтээлчдийг дэмжин урамшуулах зорилготой билээ.

        “С.Лувсанвандан” арт галерейн сан хөмрөгт ардын зураач, төрийн соёрхолт, МУЭ-ийн шагналт зураачдаас бүрдсэн шилдэг 100 гаруй уран бүтээлчдийн Монгол зураг, уран зураг, график зураг, баримал, сийлбэр бүхий 350 гаруй уран бүтээл хадгалагдаж байна. Эдгээр Монголын уран зургийн ноён оргилуудын ховор нандин бүтээлүүдээс эхлээд орчин цагийн уран зургийн шилдэг залуу уран бүтээлчдийн шинэ содон сор болсон бүтээлүүдтэй Эрхэм та Бодь цамхагт зочилсноор танилцах боломжтой юм. 

          Лувсанвандан арт галерейн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл та www.luvsanvandanartgallery.com цахим хуудсанд хандаарай.