Нүүр » Үйлчилгээ » БОДЬ ФИТНЕС КЛУБ

БОДЬ ФИТНЕС КЛУБ



             Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс бидний амьдарлын хэв маяг тэр хэмжээгээр өөрчлөгдөх болсон. Ялангуяа хөдөлгөөний хомсдол буюу жингийн илүүдэл ихэнх хүмүүсийг хамарч байна. Иймд түрээслэгчдийнхээ эрүүл зөв амьдарлын хэв маягт хувь нэмэр оруулах үүднээс 2014 оны 09 сарын 01-ний өдөр үүд хаалгаа нээсэн билээ. Бодь фитнес клуб нь 196.84 м2   бүхий талбайтай, эрэгтэй эмэгтэй шүршүүр, хувцас солих өрөөтэй, БНСУ-ын BS Бостон брендийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

             Та бүхэнд шилдэг мэргэжлийн зөвлөх багш нар дасгал хөдөлгөөний зөвлөгөө, дасгалын үеийн хооллолт, өглөөний дасгал, аэробик, иогийн гэх зэрэг олон төрлийн хичээлийг байнга зааж байна.Та манай клубт хичээллэснээр сэтгэл санаа өөдрөг байж, дасгал хөдөлгөөний гайхамшигийг мэдрэн, өөрийн хүссэн үр дүн, гоо сайхан, чийрэг бие бялдарыг олж авах болно.

Таныг тав тухтай найрсаг хамт олон урьж байна.


ЦАГИЙН ХУВААРЬ:

ДАВАА-БААСАН 08:00-21:00

БЯМБА 11:00-17:00

НЯМ-д амарна

Цайны цаг 11:00-12:00 16:30-17:30