Нүүр » Бидний тухай » Мэдээ мэдээлэл

Гудамж тохижуулах, гарц гаргах асуудлаар хүсэлт хүргүүллээ

                      Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд энэ оны  9-р сарын сүүлийн хагаст Бодь Цамхаг болон Нийслэлийн спорт танхим, Хөрөнгийн биржийн харалдаа нийтийн эзэмшлийн 150 ам метр талбайд 6,6 сая төгрөгийн өртөг бүхий явган хүний хавтан замыг өөрийн хөрөнгөөр бүрэн шинэчилсэн ба Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод цаашид Ц.Жигжиджавын гудамжинд дараах асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хүргүүллээ.

 



Кафе Бэнэ Бодь Тауэрт "Open Mic Night" дахин зохион байгуулагдах боллоо

        Аялгуу хөгжимийн сургалтын төвөөс зохион энэхүү арга хэмжээ нь хүүхэд залуучуудыг бусдын өмнө өөрийгөө илэрхийлж сурахад нь туслах, тэдний гайхалтай хүсэл мөрөөдлийг дэмжихэд оршино. Хүүхдүүд маань ирээд дуу хөгжим сонсож, дуулж бүжиглэж, уран нугарч, шаар хагалж инээж хөөрхийг харах нь бидний зорилго юм. Энэхүү арга хэмжээ нь ямарч үнэ төлбөргүй тул, томчууд та бүхэн хүүгээ охиноо дүүгээ ач зээгээ дагуулан ирээрэй.

   

                  

  
 
 
 


Хамтран ажиллахыг урьж байна

             Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд орших Бодь Цамхагт дараах үйлчилгээг нээн ажиллуулах бизнесийн боломжийг санал болгож байгаа бөгөөд түрээслэх буюу хамтран ажиллах, доорх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий туршлагатай гадаад дотоодын иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулж байна. Үүнд:

• Ресторан- 2 дугаар давхарын 426 мкв талбайд 
• Үсчин болон Гоо сайхан- 13 дугаар давхарын 30 мкв талбайд

Холбоо барих: (976) 11312335, (976) 11322076



Coal & Metals Mongolia- 2016

Coal & Metals Mongolia- 2016



Өөрийгөө гоёд амьдралаа гоё сургалт Бодь цамхагийн Caffe Bene-д

БНСУ-ын Урлагийн Их сургуулийн Pro Makeup артист болон стилистийн ангийг дүүргэсэн сургагч багш Ө.Хишиг-Өлзийгийн “Сэтгэгдэл төрүүлэх урлаг” сургалт 2015 оны 09-р сарын 25-ны өдрийн баасан гарагт Бодь цамхагт байрлах Caffe Bene-д 18:00 цагт зохион байгуулагдана. Нүүр будалт, зөв хооллолт, арьс арчилгаа гээд имидж бүрдүүлэлтэнд чухал нөлөөтэй хичээлүүдийг сургалтын үеэр зааж зөвлөгөө өгөн ярилцах болно.

"Өөрийгөө гоёод амьдралаа гоё" уриатай хувь хүний хөгжил, харилцаа, гоо зүйн цогц сургалтанд та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99102729 дугаарын утаснаас лавлана уу.


Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болж өндөрлөлөө

               АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын дагалдах хурлуудын хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордонд болж, АСЕМ-ын гишүүн 32 орны болон Европын парламентын нийт 170 гаруй төлөөлөгч оролцлоо. Уулзалтын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт салбар хуралдаанууд боллоо.



Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож байна

           Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон билээ. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож байна.

           Мөн Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулж авах ба хүсэлтийг 2016 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл авах юм байна.

            Дэлгэрэнгүй мэдээллийг turnyam.togtokh@diplomatie.gouv.fr болон www.ambafrance-mn.org хаягаар авна уу.


“Open mic night” Caffe Bene Bodi tower

Амтат дессерт, кофегooрoo та бүхэнд хэдийн танил болсон Caffe Bene-гийн шинэ салбар нээгдсэнтэй холбогдуулан дуулах дуртай хүүхэд залуустаа зориулсан "Open Mic Night"- ийг зарлаж байна.

Энэ үдэш хүрэлцэн ирсэн хүн болгонд тайз, микрофон нээлттэй :)

Дуртай кофегоо амталж, Дуртай дуугаа дуулах үдэшт залуусыгаа урьж байна.

Хэзээ болох: 2015.04.11-нд Хэдэн цагт: 18:00-11:00

Хаана: Чингисийн талбайн баруун талд байрлах "Бодь Цамхаг"-ийн 1 давхар Caffe Bene Bodi Tower


Үйлчилгээний заалаа нээлээ
Богд банк Бодь цамхагийн нэг давхарт Үйлчилгээний заалаа нээлээ
Богд банк харилцагчдынхаа төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор Бодь цамхагийн нэг давхарт Үйлчилгээний заал нээлээ.
Тус үйлчилгээний заалаар харилцагч Та бүхэн дараах үйлчилгээг авах боломжтой юм. Үүнд:
-    Төгрөгийн болон гадаад валютын данс нээлгэх
-    Гадаад валютын арилжаа хийх
-     Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ
-     Олон улсын болон дотоодын шилжүүлэг хийх
Тус банк нь харицлагчиддаа зориулан тун удахгүй цахим төлбөр тооцоо, бусад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болно.

Коммерз банктай харилцаа тогтоолоо

Богд банк олон улсын нэр хүнд бүхий, томоохон банк болох ХБНГУ-ын Коммерз банктай корреспондент харилцаатай боллоо.
Богд банк нь тус банкинд Евро, Швейцарын франк, Их британийн паунд гэсэн 3 төрлийн валютаар данс нээлгэж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж эхлээд байна