Нүүр » Бидний тухай » Мэдээ мэдээлэл

Үйлчилгээний заалаа нээлээ
Богд банк Бодь цамхагийн нэг давхарт Үйлчилгээний заалаа нээлээ
Богд банк харилцагчдынхаа төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор Бодь цамхагийн нэг давхарт Үйлчилгээний заал нээлээ.
Тус үйлчилгээний заалаар харилцагч Та бүхэн дараах үйлчилгээг авах боломжтой юм. Үүнд:
-    Төгрөгийн болон гадаад валютын данс нээлгэх
-    Гадаад валютын арилжаа хийх
-     Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ
-     Олон улсын болон дотоодын шилжүүлэг хийх
Тус банк нь харицлагчиддаа зориулан тун удахгүй цахим төлбөр тооцоо, бусад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болно.

Коммерз банктай харилцаа тогтоолоо

Богд банк олон улсын нэр хүнд бүхий, томоохон банк болох ХБНГУ-ын Коммерз банктай корреспондент харилцаатай боллоо.
Богд банк нь тус банкинд Евро, Швейцарын франк, Их британийн паунд гэсэн 3 төрлийн валютаар данс нээлгэж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж эхлээд байна


МБХ-ны 15 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

2015 онд Монголын Банкны Холбооны 15 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудын нэг болох "Ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал"-ыг нийт их дээд сургуулиудын оюутан залуусын дунд нээлттэй зарлаж байна. Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжтай эндээс танилцана уу. Оюутан залуус та бүхнийг оюун ухаан, хурд хүчээ дайчлан идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголын Банкны Холбоо