Нүүр » Бидний тухай » Мэдээ мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

"БОДЬ ЦАМХАГ ХХК нь “БОДЬ ЦАМХАГ БАРИЛГЫН ГАДНА ФАСАТ”-ны засварын
ажил гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах багц тендерүүдэд оролцохыг урьж байна.

           1-р багц: Барилгын гадна фасат буулгалтын ажил
           2-р багц: Барилгын гадна фасат угсралтын ажил
           ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
           Бодь Цамхаг барилгын баруун талын фасатыг буулгах, угсрах ажил
           Сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлага
           -Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
           -Хүний нөөцийн хувьд үндсэн мэргэжлийн инженер, техникийн ажилтантай байх
           -ААН, байгууллага нь чанарын шаардлага хангасан тоног, төхөөрөмжтэй байх
           -Тендерийн зарын дагуу баримт бичиг бүрдүүлсэн байх
           Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
           -ААН, байгууллагын гэрчилгээний хуулбар
           -Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
           -Хүний нөөцийн мэдээлэл /үндсэн ИТА-ны диплом, үнэмлэхний хуулбар, НДШ-ийн тайлан/
           -2018,2019 оны жилийн санхүү болон татварын тайлан, татварын тодорхойлолт
           -ААН, харилцагч банкны тодорхойлолт
           -Гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй тооцоолол /НӨАТ/ тооцсон байх
           -Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө
           Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад
материалыг хавсаргасан болно.

           Үнийн саналыг 2020 оны 07 дугаар сарын 24 өдрийн 16 цаг 00 минутаас өмнө
 delgermaa.b@boditower.com, uuganbold.n@boditower.com гэсэн хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

           Сонирхсон ААН, байгууллага тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх
хаягаар битүүмжлэн хүргүүлж болно. Тендерийн материалыг энд дараад татаж авна уу.

                   Улаанбаатар хот, ЧД 1-р хороо, Жигжиджавын гудамж-3 “Бодь Цамхаг” 1200 тоот
                                      Холбогдох Утас: 11312335, 95094415, 91363665