Нүүр » Бидний тухай » Мэдээ мэдээлэл

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том чуулга уулзалт 2 сард Лас Вегас хотод болно

Жил бүр дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компанийн R4 арга хэмжээ АНУ ын Лас Вегас хотод зохион байгуулагдаж үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хамгийн шилдэг технологи, нау хауг танилцуулж дэлхий даяархи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шилдэг бүхнээс суралцах боломжыг олгодог. Энэ жил энэхүү арга хэмжээ “НЭГ ДЭЛХИЙ НЭГ RE/MAX уриан доор зохион байгуулагдаж буй.

Энэхүү арга хэмжээнд 15.000 гаруй дэлхийн хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд дэлхийн 100 гаруй орноос цуглардаг тул ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ гэж зүй ёсоор нэрлэгддэг юм.

Дашрамд дурдахад RE/MAX франчайз бизнес сүүлийн 5 дахь жилдээ дэлхийн хамгийн шилдэг франчайз бизнесүүдийн жагсаалтанд МcDONALDS, SEVEN ELEVEN зэрэг алдартай хоол болон минимаркетийн сүлжээ ресторануудын хамт эхний 10 т бичигдэж байгаа билээ. Энэхүү чуулга уулзалтанд RE/MAX Монгол компанийн 25 төлөөлөгч оролцохоор тун удахгүй Монголоосоо мордох гэж байна. Тэд энэхүү чуулга уулзалтын үеэр хамтран ажилладаг барилгын шилдэг төслүүдийг дэлхийн мэргэжилтнүүдэд танилцуулах ба шилдэг технологи , үйлчилгээнээс суралцаж Монголдоо хэрэгжүүлэх зорилготойгоор оролцож байна. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг Монголтойгоо холбох эрхэм зорилгын төлөө ажиллаж яваа эрч хүчээр дүүрэн RE/MAX ынхандаа амжилт хүсье.


Эх сурвалж: gogo.mn