Нүүр » Бидний тухай » Мэдээ мэдээлэл

Гудамж тохижуулах, гарц гаргах асуудлаар хүсэлт хүргүүллээ

  Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд энэ оны  9-р сарын сүүлийн хагаст Бодь Цамхаг болон Нийслэлийн спорт танхим, Хөрөнгийн биржийн харалдаа нийтийн эзэмшлийн 150 ам метр талбайд 6,6 сая төгрөгийн өртөг бүхий явган хүний хавтан замыг өөрийн хөрөнгөөр бүрэн шинэчилсэн ба Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод цаашид Ц.Жигжиджавын гудамжинд дараах асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хүргүүллээ. Үүнд:

  • Нийслэл хотын төв хэсэг болох тус  нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Түгээмэл төв”-ийн гудамжны тохижилт муу, хүнсний зүйлийн ил худалдаа, гар утасны  наймаа задгайрсан, авто машины зогсоол ачаалалаа даахгүй түгжрэл их, явган хүний зам, гарцгүй, холилдсон зэрэг замбараагүй байдлыг арилгах.
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ар талын төлбөртэй зогсоол бүхий Ц.Жигжиджавын гудамжны хөдөлгөөн их, автомашин эмх цэгцгүй давхарлан зогсож байгаа нь автомашин болон явган зорчигчдод аль алинд нь хүндрэл учруулж байна. Сүхбаатарын талбайгаас баруун тийш нэвтрэх явган хүний зөвхөн ганц гарц / МҮЭ-ийн холбооны байрны урдуур/ байгаа нь автозамаар хүмүүс явган зорчиж осол аваарт өртөх тохиолдолд ч гардаг.

Иймд Монголын хөрөнгийн биржийн байрны хойгуур буюу Голомт банк, Бодь Цамхагийн урд талаар явган хүний гарц  шинээр гаргах боломжтой тул уг асуудлыг шийдвэрлэх, гарц гаргах замыг чөлөөлөх, холбогдох зардлыг тэнд байгаа байгууллагууд гаргах боломжтой юм.