Нүүр » Холбоо барих » Ажлын байр

AЖЛЫН БАЙР
         Богд Банк нь банкны чиглэлээр бүх төрлийн ажлын байранд анкет хүлээн авч байна. Та манайд анкетаа ирүүлснээр нээлттэй ажлын байранд нэр дэвших ба хэрэв таны сонирхсон ажлын байр нээлттэй бус тохиолдолд нөөцийн санд бүртгэгдэж, тухайн ажлын байр нээгдсэн даруйд сонгон шалгаруултанд орох боломжтой болох юм. Ажил горилогч та энд дарж манай ОНЛАЙН АНКЕТ-ийг бөглөнө үү. Хэрэв Та яг одоо онлайн анкет бөглөх боломжгүй байвал hr@bogdbank.com хаягаар хандан анкетаа илгээж болох ба манай төв байр болох Бодь Цамхаг дээр авчирч өгч болно. Жич: Богд банк нь ажил олгох өргөдлийг хүлээн авснаар өргөдөл гаргагчийн өмнө яамар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй ба хүлээн авсан материалыг буцаан олгохгүй.


Нээлттэй ажлын байрууд:
1. Ахлах теллер
   Ажлын байранд тавигдах шаардлага:
   - Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
   - Компьютерийн хэрэглээний програмуудыг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх.
   - Тухайн албан тушаалд 3-аас дээш ажиллаж байсан туршлагатай.
   - Харилцааны өндөр ур чадвартай.
   - Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй.

2. VIP теллер
   Ажлын байранд тавигдах шаардлага:
   - Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
   - Теллер, VIP теллерээр ажиллаж байсан туршлагатай банкинд 2-оос доошгүй жил ажилласан байх
   - Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
   - Англи хэлний ярианы өндөр түвшний мэдлэгтэй
   - Зөв дүр төрхтэй, өөртөө итгэлтэй, харилцааны өндөр соёлтой
   - Ажилдаа идэвхи санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
   - Ажлын ачаалал дааж, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг өөртөө төлөвшүүлсэн